Талбайн авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгана
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулна гэдгийг мэдэгдсэн.
Өнөөдөр /2019.04.29-нд/ 12:00 цагт Сүхбаатарын талбайд УБЗАА-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “UB contraction” компанийн гэрээг цуцалж авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгах ажил явагдах аж.
URL: