“МОНГОЛ ГЛОБАЛ”-ЫН Б.ГАНБАЯР, “БИШРЭЛТ”-ИЙН А.АРИУНБОЛД НАР ХАМТРАН КАПИТАЛ БАНКНЫ МӨНГИЙГ УГААСАН УУ
Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн ордны хойно баригдаж буй барилга дээрээс чулуу унаж замын хөдөлгөөнд оролцож явсан машины салхины шилийг нь хагалж бүхээгт нь унасан осол гарсан билээ. Машин дотор гурван зорчигч явсан ч азаар хүний амь эрсдээгүй өнгөрсөн. Энэхүү барилга бол “Бишрэлт груп”-ийн эзэмшлийнх аж. УИХ-ын Г.Ундармаагийн эзэмшилд байдаг тус барилгын газрыг түүний нөхөр А. Ариунболд нь 4,5 сая ам.доллараар өөрийн найз болох “Монгол глабол”-ын захирал Б.Ганбаяраас компаниас худалдаж авсан байдаг. Тэр жижигхэн газар яагаад арав гаруй тэрбум төгрөг хүрсэн нь сонирхолтой.
Мөн энэхүү худалдан авалтын цаана Банкны тухай хууль болон бусад холбогдох олон хуулийг зөрчсөн байдаг. Худалдан авсан “Бишрэлт пропертиз” компани нь саяхан дампуурсан Капитал банктай “ураг” нэртэй газар юм. Үүнээс үүдээд тэрхүү 4,5 сая доллар тус банкны хадгаламж эзэмшчдийн мөнгө байхвий гэсэн хардалт төрүүлж байгаа юм. Аль эсвэл “Монгол глобал”-ын Б.Ганбаяр, “Бишрэлт”-ийн А.Ариунболд гэсэн хоёр найз худалдан авалтын гэрээний доор мөнгө угаасан ч байх вий. Ямартай ч хууль хяналтын байгууллагууд “Капитал” банк дампуурсантай холбоотойгоор үүнийг шалгах байх. “Глобал хурд”, “Монгол глобал” хоёр бол нэг эзэнтэй компани юм.
offshore.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ариунболд дандаа ийм замаар хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг гаргасан байгаа. тэдний эзэмшлийн дутуу баригдсан барилга бүрийн санхүүжилтийг шалгах хэрэгтэй. Өөр хүний нэр дээр байгаа компанид зээл өгөөд л зээлээ өөрсдөө гаргаж авдаг. Бүх зээл олгосон шийдвэрүүдийн бодит гүйцэтгэлийг шалгах хэрэгтэй.