Хот хоорондын автобуснууд маргааш 11.00 цагаас чиглэлд гарна
Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчих зорчигчид маргааш цагаа тооцоолж ирэхийг Автотээврийн үндэсний төв анхааруулж байна.
Энэ өдөр Нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулахтай холбогдуулан 07:00-09:30 цагийн хооронд автозам, замын байгууламжийг бүрэн хаах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэл буюу Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс 07:30-10:00 цагийн хооронд хуваарийн дагуу улс, хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх автобуснууд 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөх зохицуулалт хийснийг санууллаа.
URL: