42 000 жилийн өмнөх нэг адуун сүргийн удам

637

Тэртээ 42 000 жилийн өмнө өнөөгийн Сибирь орчим нэг адуу унагалаад, унага нь долоо ч хоноогүй явж байхдаа намганд зоогдож үхээд, тэр үед нь их мөстлөг явагдаад, цогцос нь бүтнээрээ хөлдсөн байсныг нодлин зун Якутын мөнх цэвдэг доороос судлаачид олоод, сая зүрхэнд нь хадгалагдаж үлдсэн цусыг нь шингэн байдлаар нь гаргаж авсан байна. Одоогоор цусны дээжнээс 20 орчим удаагийн эс ургуулах туршилт хийгдсэн ч бүгд бүтэлгүйтсэн юм байх. Хэрвээ бүтэх юм бол клонингийн аргаар шинэ үүлдэрийн адуу хувилан авах юм гэнэ. Урьдчилсан зураг энэ тэр нь манай хулантай төстэй адууны төрөл зүйл болтой.

42 000 жилийн өмнөх нэг адуун сүргийн долоо ч хоноогүй удам одоо ингэж “амь орох” гэж…


URL:

Сэтгэгдэл бичих