УТЦТС-ын ЖДҮ-чин захирал таван орон сууц нэг зуслангийн байртай
УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан өнгөрсөн онд ЖДҮХ сангаас 3,3 тэрбум төгрөгийн зээл авсан асуудлаар олон нийтийн анхааралд өртөөд байсан. Тэрбээр Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал гэх гурван компаниараа 2018 онд ЖДҮХС- сангаас зээл авсан байдаг.
Тэгвэл 2018 оны байдлаар ХОМ-ээ хэрхэн бөглөсөн бэ?
УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь жилийн 253 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүн нь 47 сая төгрөг олдог. Нийтийн 5 орон сууцтай нэг зуслангийн байшинтай, 5 авто зогсоолтой 3 тэрбум 282 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.
Мөн 145 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 110 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
2017 онд өөрийн нэр дээрээ 6 шахам компани бүртгүүлж байсан бол 2018 онд эрс багасгаж Баяр плант ХААБ ХХК гэх ЖДҮХ сангаас зээл авсан нэг компаниа л мэдүүлжээ. Мөн Д.Баярсайхан захирал 155 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Оллоо.мн
URL: