МУИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД ХЭР ХӨРӨНГӨТЭЙ БЭ
Засгийн газрын харъяа яам, агентлагийн 13 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг АТГ-аас мэдээллэсэн билээ. Бид өмнөх дугаартаа УИХ-ын гишүүд, сайд, дэд сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга, яамдын газрын дарга нарын хөрөнгийг танилцуулсан. Тэгвэл энэ удаагийнхаа дугаартаа МУИС-ийн удирдлагуудын ХОМ-ийг танилцуулж байна.
МУИС-ын Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулганы өөрийн орлого 45 сая төгрөг бол гэр бүлийн орлого 78 сая төгрөг. Тэрбээр 410 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Үүнээс гадна 135 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200, Toyota, Camry маркын машинтай. Мөн 23 сая төгрөгийн 697мк, 700мк эзэмших газартай. Тэрбээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 582.5 сая төгрөг. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6700 ширхэг хувьцаа эзэмшдэг.
МУИС-ийн захирал Н.Баатарбилэгийн өөрийн орлого 98.73 сая төгрөг. Тэрбээр 173 сая төгрөгийн нэг орон сууцтай. 27 сая төгрөгийн Subaru Forester машинтай. Мөн 16 сая төгрөгийн 4-адуу, 6-үхэртэй. Үүнээс гадна 12 сая төгрөгийн 500 мк өмчлөх газартай. Түүний өмчийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн нь 29 сая төгрөг. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 42 сая төгрөг бол 20 сая төгрөгийн зээлтэй.
МУИС-ийн салбар сургуулийн Х.Цэвэлмаагийн өөрийн орлого 47 сая төгрөг. Тэрбээр 130 сая төгрөгийн нэг орон сууцтайгаас гадна 28 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 100 машинтай. Үүнээс гадна 6.5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 89 сая төгрөг. Тэрбээр 127 сая төгрөгийн зээлтэй.
МУИС-ийн салбар сургуулийн захирал П.Түвшинтөрийн өөрийн орлого 28 сая төгрөг бөгөөд тэрбээр 85 сая төгрөгийн нэг орон сууцтай. Үүнээс гадна тэрбээр 18 сая төгрөгийн үнэтэй Toyota, Crown, 10 сая төгрөгийн 370м2 эзэмшлийн газартай. 72 сая төгрөгийн зээлтэй.
МУИС-ийн дэд захирал Б.Очирхуягийн өөрийн орлого 45.4 сая төгрөг бол гэр бүлийн орлого 19.7 сая. Тэрбээр нэг орон суутай бөгөөд үнэлгээ нь 75 сая төгрөг. Мөн 10 сая төгрөгийн үнэтэй Nissan, X-Trail машинтай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 32 сая төгрөг. Тэрбээр нэг патент, хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
МУИС-ийн дэд захирал Б.Болд-Эрдэнийн өөрийн орлого 49 сая төгрөг. Тэрбээр 191 сая төгрөгийн нэг орон сууц эзэмшдэг бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 15 сая төгрөг. Үүнээс гадна 185 сая төгрөгийн зээлтэй аж.
МУИС-ийн салбар сургуулийн Т.Энх-Амгалангийн өөрийн орлого 25 сая 870 мянган төгрөг. Тэрбээр хоёр орон сууц, нэг хашаа байшинтай бөгөөд үнэ нь 128 сая төгрөг. Мөн 7.8 сая төгрөгийн Honda, CR-V машинтай. Тэрбээр 32 сая төгрөгийн үнэ бүхий 25 сайн үүлдрийн үнээ, 153 толгой хоньтой. 19 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. Үүнээс гадна тэрбээр 72 сая төгрөгийн зээлтэй.
МУИС-ийн хэлтсийн захирал М. Эрдэнэчимэгийн өөрийн орлого 30 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 20 сая төгрөг. 570 сая төгрөгийн 570 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, нэг хашаа байшинтай. Тэрбээр Toyota, Prius машинтайгаас гадна хоёр сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Үүнээс гадна Шинэ Хими ХХК, Эйч Эс Эм ХХК, Орбит Газ ХХК хувь эзэмшдэг.
Эх Сурвалж: 24tsag.mn
URL: