Mongolian airlines”-ийг МИАТ-тай андуурч, олон улсын нислэгийн код олгожээ

ЗТБХБ-ын сайд Х.Бат­тул­гын шинэхэн нислэгийн ком­панийн “Mongolian airlines” гэх нэр ихээхэн маргаан үүсгээд байгаа. Товчхондоо “Mongolian airlines” групп төрийн өмчит “МИАТ Mongolian  airlines” ХК-ийн нэрийг хулгайн за­маар авсан нь тодорхой бол­сон. Х.Баттулгын ком­па­нидаа “Mongolian airlines” гэдэг нэрийг сонгож авсан нь “МИАТ”-ийн зах зээлийг булааж, цаашлаад дампууруулах гэсэн явуургүй арга гэх.

Хамгийн гол нь хоёрхон сарын өмнө байгуулагдсан “Mongolian airlines” груп­пийг олон улсад “МИАТ” ХК-тай андуураад эхэл­чихсэн байна.

Олон улсын агаарын тээврийн ИАТА байгууллага 2011 оны 11 дүгээр сарын 16-нд “Mongolian airlines” группт олон улсын хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий кодыг олгожээ. Үүний дараа буюу 12 дугаар сарын 13-нд НҮБ-ын иргэний нисэхийн асуудал хариуц­сан байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн ИКАО байгууллага мөн л олон улсын хэмжээнд нислэг үйлдэх эрхийн код олгосон байна.

Уг нь эдгээр кодыг нэг дор шахам зэрэг авахад маш өндөр шалгуур, үйл ажил­лагаа явуулсан жил зэргийг нь хардаг аж. Гэтэл “Mongolian airlines” группээс өмнө байгуулагдсан нислэгийн ком­­­паниуд авч чадаагүй бай­хад хоёрхон сарын өмнө бай­гуу­лагдсан компани авсан нь нэрийн андууралтай хол­боотой гэдгийг энэ салбарт оло­н жил ажилласан хүмүүс хэлж байгаа юм.

Олон улсын байгуул­ла­гууд англи хэл дээр та­нил­цуулгаар бүртгэлээ явуулдаг. Харин “МИАТ” буюу Мон­голын иргэний агаа­рын тээв­рийн компанийг англи хэл­нээ хөрвүүлэхэд “Mongolian airlines” хэмээн орчуу­лаг­дана. Ингэхээр Х.Бат­тул­га шинэ компанидаа “Mon­golian airlines” гэх нэр өг­сөн нь “МИАТ” ХК-ийн нэ­рийг хулгайлсан хэрэг болж таарч байгаа юм.

Гэтэл Оюуны өмчийн газар Х.Баттулга сайд ком­панидаа “Mongolian airlines” гэдэг нэрийг өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш хэмээн  хаацайлж байна. “МИАТ” ХК ч энэ асуудлаар Оюуны өмчийн газарт хэд хэдэн удаа ханджээ. Энэ дагуу Оюуны өмчийн газраас “МИАТ ХК Mongolian airlines гэдэг нэрийг өмчлөх эрхгүй” гэсэн хариултыг өгчээ.

Энэ талаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардоржоос тод­руулахад “Mongolian airlines гэдэг нэрийг МИАТ ХК эзэмших эрхгүй. Барааны тэмдэгт, газар зүйн заалтын ту­хай хуулийн 5.1.2-т заас­­наар тухайн бараа үйл­чил­гээг тодорхойлсон нэр бай­вал барааны тэмдэгтэд тоо­цохгүй. Өөрөөр хэлбэл талх гэдэг ерөнхий нэрийг аль нэг компани өмчлөх эрх­гүй. Тэгэхээр “Mongolian airlines” гэдэг үг ч гэсэн аль нэгэн компанийн өмчид очих ёс­гүй” гэсэн юм.

Харин “Монголын ир­гэ­ний агаарын тээвэр” буюу “МИАТ” ХК энэ нэрийг 1995 онд авч, бүртгүүлжээ. 2006 онд бүртгэлийнх нь хугацаа дууссан тул 2011 онд дахин “МИАТ” буюу “Mongolian airlines” гэдэг нэрээ сунгуулан эзэмшиж байгаа аж. Гэсэн ч Х.Баттулга Оюу­ны өмчийн газартай хуйвал­даж, өөрийн шинэ компани­даа “МИАТ”-ийн гадаад ор­чуулга болох “Mongolian airlines” гэдэг нэрийг хүчээр өг­чээ. Харин сайдын атганд ор­сон Оюуны өмчийн газрын да­р­га Н.Чинбат ажлаасаа ху­сагд­чихгүйн тулд элдэв бусын хууль ярьсан шиг арга­­цаа­гаад сууж байгаа юм байх.

Ерөнхийдөө “МИАТ” ХК-ийг хувьчилж авч чадаа­гүй­дээ шаралхсан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нэр, ме­­неж­мент, мэр­­г­э­жил­тэн, эзэмш­дэг газ­раас нь ава­хуу­лаад энэ мэ­тээр төрийн өм­чит ком­­па­нийг хэмлэж, мэрж эхэл­лээ.

Өөрөөр хэлбэл “Женко” группийн ерөнхийлөгч, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын энэхүү хонзогнол “МИАТ” ХК-ийг дампуурсны дараа л тайлагдах бололтой. Бид “Mongolian airlines” груп­пийн хууль бус үйл ажил­ла­гааны талаар үргэлж­лүүлэн хүр­гэх болно.
Эх сурвалж: SHARSONIN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих