Чиний хэмжүүрээр Чамайг хэмждэг

ublife_1485518451Нэгэн ядуу эрийн эхнэр цөцгийн тос цохиж тосгоны худалдаачинд өгдөг байжээ.

Тэрээр цөцгийн тосоо дугуй хэлбэрт оруулан 1кг хэмжээтэйгээр хуваасан байдаг байлаа.

Нэг өдөр худалдаачин ядуу эрээс худалдаж авдаг цөцгийн тосныхоо хэмжээнд эргэлзэн жигнэж үзвэл 900г байх нь тэр.

Түүний уур маш ихээр хүрчээ.

Маргааш нь ядарсан эрийг дэлгүүрийн босгоор алхангуут

- Надад дахин цөцгийн тос авчирах хэрэггүй. Зальдагч минь. Би чамаас дахин юу ч худалдаж авахгүй. Чи надад 1кг гэж хэлээд 900г цөцгийн тос өгч байсан байна. Намайг тэнэг гэж бодоо юу?

- Уучлаарай, манайд туухай байхгүй. Эхнэр бид хоёр танаас худалдаж авсан 1кг элсэн чихэрийг жин дээр тавьж цөцгийн тосоо хэмждэг юм аа гэжээ …

Чиний хэмжүүрээр
Чамайг хэмждэг гэдгийг үргэлж санаж яваарай …

 


URL:

Сэтгэгдэл бичих