Эцэг, эхтэйгээ малаа услаж байсан таван настай хүү худагт унаж нас баржээ

526

Таван настай хүү гүний худагт унаж нас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 5 настай А гэх эрэгтэй хүүхэд 3 метрийн гүний худагт унаж нас барсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн очиж ажиллахад, малчин айлын хүү эцэг, эхтэйгээ малаа услах гэж худаг дээр очсон бөгөөд эцэг, эх нь малаа хариулах зуурт худагруу унаж нас барсан аж.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих