Монголын ширээний теннисчид ДАШД-д оролцохоор Унгар улсыг зорилоо

414ДАШТ Унгарын Будапешт хотод энэ сарын 20-нд эхэлнэ. Тус ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн тамирчид Франц, Бельги зэрэг оронд зохиогдож буй нээлттэй тэмцээнд оролцож оноо цуглуулж байна. – Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд ороход оноо авсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ОУШТХ-ны албан ёсны хөтөлбөрт зарлагдсан Опен тэмцээнүүдэд заавал оролцох шаардлагыг журамласан. Өмнө нь өмнөх жилийнхээ амжилтаар дараа жилийн ДАШТ-д оролцдог байсан журмыг үүгээр хаасан. Тэмцээнд оролцохгүй л бол рейтингийн оноо цуглуулж чадахгүй. Тэгснээрээ тэмцээнд оролцох эрхгүй болж буй. Тиймээс бид энэ хоёр опенд оролцонгоо, оноогоо ч цуглуулж, бэлтгэлээ ч хангаж явна.

Эрэгтэйд Эрдэнэбаяр, Мөнхзориг, Тэмүүлэн, эмэгтэйд Ундрам, Болор-Эрдэнэ, Балжинням, Эгшиглэн, Эгшиглэн гэсэн бүрэлдэхүүнтэй Унгар улсыг зорьж явна. Францын Метц хотод тэмцээндээ оролцчихоод өнөөдөр Бельгид ирсэн. Тамирчид өгөө аваатай сайн тоглолоо. Японы теннисчинг Эрдэнэбаяр хожлоо. Охиудууд ч гэсэн хожил авсан. ДАШТ-д амжилттай оролцоно гэж итгэж байна.

Энэ зуур Гадаад харилцааны Цогтбаатар сайдад талархлаа илэрхийлье. Франц, Бельгид ЭСЯ-наас биднийг тосож, унаа байр, хүнсээр хангасан. Сэтгэл санаа тун өндөр явна гэж шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнтогтох Control.mn сайтад мэдээллээ.

Н.САЙНБИЛЭГ

416 415 413


URL:

Сэтгэгдэл бичих