Д.Очирбат: Чи орилдог газраа очиж орилж, чарла

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаан нэлээд ширүүхэн болж, гишүүд хоорондоо хэрэлдэн, үг шидэлцэн санал зөрөлдлөө. Учир нь хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлосон байв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед дэмжлэг авсан 24.4 дэх заалт болох “Сум, хорооны нийгмийн ажилтныг сум, хорооны Засаг даргатай зөвшилцөн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэснийг ажлын хэсгээс хоёр хувилбар болгон санал хураалгахаар оруулж иржээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийгмийн ажилтныг Засаг дарга томилдог байх заалт оруулжээ. Харин байнгын хорооны гишүүд олонхийн саналаар уг заалтыг унагасан аж. Эрхэм гишүүн С.Эрдэнэ “Зарим гишүүн байхгүй байхад яагаад саналыг нь татгалзсанаар авч байгаа юм” хэмээн уурлаад байнгын хорооны дарга Д.Очирбатад хандан “Чамайг байнгын хорооны хурал зохион байгуул гэсэн болохоос Их хурлын гишүүдийг загнаадах гэсэн юм уу. Энэ хууль явахгүй. Би завсарлага авахуулна” гэв.

Түүний хариуд Д.Очирбат гишүүн “Би төрийн ажил хийж байна. Чи битгий солиотой юм яриад байгаарай. Чи халамжийн хуулийг хоёр жил гацаалаа. Дахиад энэ хуулийг гацаагаарай. Дураараа загнадгаа боль. Чи орилдог газраа очиж орилж чарла” хэмээн хариу барьсан юм.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих