Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв

355

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай байж болзошгүй юм хэмээн Хүний эрхийг хамгаалагч олон улсын “Human Rights Watch” байгууллага мэдэгджээ.

“Компьютер ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэх Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байгаа нь цахим эрин үеийн сэтгүүлчдэд аюултай байж магадгүй юм. Олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн мэдээллүүд тэр дундаа нууц мэдээллийг нийтлэхтэй холбоотой үйлдлийнх нь төлөө Жулиан Ассанжийг мөрдөн мөшгих нь мэдээллийн бүх байгууллагуудын хувьд аюул учруулах урьдчилсан нөхцөлийг бий болгож болзошгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илт дайсагнасан байдалтай хандаж байгаа нь дэлхий дахины эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувьд илүү аюултай орчинг бүрдүүлэхэд нөлөөлж байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих