Цэцэрлэгийн багш нар хууль бусаар мөнгө хурааж байжээ
НМХГ-ын улсын байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу ХУД-ийн 67 дугаар цэцэрлэгт шалгалт хийжээ. Шалгалтаар ахлахын “А, Б, бэлтгэлийн “Б, В”, дундын “Б, В” нийт зургаан бүлгийн багш нар эцэг, эхийн зөвлөлтэй хамтран хуулиас давсан шийдвэр гаргаж,
-Сар бүр хүүхэд тус бүрээс 2000-3000 төгрөгийн ангийн фондны мөнгө,
-Улирал бүр цох сэтгүүл захиалж, хүүхэд бүрээс 9000 төгрөг,
Мөн цэцэрлэгээс зохион байгуулсан найрал дууны хувцасны мөнгө 22.000-28.000 төгрөгийг тус тус хураан авч нийт 9.995.000 төгрөгийн төсөв бүрдүүлэн ангийн тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн, сантехникийн болон цахилгааны хэрэгсэл худалдан авахад зарцуулсан байгаа нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, БСШУС, СС-ын хамтарсан 56/64 дүгээр тушаалыг мөрдөн ажиллаагүй учир Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ.
URL: