Би л лав Капитал банкны дампуурлыг татварын мөнгөөр барагдуулахыг эсэргүүцнэ! Харин та яах вэ

178

Капитал банк дампуурлаа л гэнэ. Нэг банк дампуураа л биз. Дампуурч л байдаг босч л байдаг зах зээлийн жам гэж бодмоор. Харамсалтай нь КАПИТАЛ банкны хувьд жирийн нэгэн хувийн банк гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүний хувь эзэмшилтэй банк. Дээр нь энэ жижигхэн банкинд ЭМД-ын сангийн 131 тэрбум, НДС-ийн 109 тэрбум, ЖДҮС-ийн 51, Жайка олон улсын төслийн 12 тэрбум нийт 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байсан. Дээр нь нэмэгдээд өчнөөн хадгаламж эзэмшигч, харилцагчдынх нь мөнгө нэмэгдэхээр энэ банкны ДАМПУУРАЛ улсад, ард түмний нуруун дээр хичнээн хэмжээний ачаа үлдээж байгаа нь ойлгомжтой. Монголбанк хадгаламж, харилцагч эзэмшигчдийг хохиролгүй болгох л байх❗️ Харин хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Тэнд эргэлдэж байсан, байршиж байсан хэдэн зуун тэрбум төгрөгийг ХЭН, ХААНААС, ЯАЖ барагдуулах вэ⁉️ Төсвийн мөнгө, төрийн мөнгө уйлдаггүй мэт л эрх баригчид аашилж байна. Тэнд ч Жастын өрийг төлөөд л, энд ч Ундармаагийн өрийг төлөх гээд л… Гэтэл тэр мөнгө бол татвар төлөгч бидний хөлс хүчээрээ бүрдүүлсэн татварын мөнгө. Тийм болохоор би ТӨСВИЙН МӨНГӨӨР, БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР дурандаа УИХ-ын гишүүн болсон Б.УНДАРМААГИЙН банкны дампуурлыг барагдуулахыг ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
Б.УНДАРМААГ улсын мөнгөөр ТУЙЛУУЛАХ гэж УИХ-ын гишүүнээр сонгоогүй ээ❗️ Энэ хүний оронд ядаж ичих булчирхайтай хэн нэгэн байсан бол хэдийнэ УУЧЛАЛ гуйгаад огцорчихсон байгаа. Гэтэл ЖДҮ-гээсээ ч уучлал гуйгаагүй энэ хүн одоо банкаа дампууруулчихаад ч ЖИШИМ Ч ҮГҮЙ төр түшилцэж, төрийн ордонд сууж байгаа нь ШИВШИГ юм даа.
БИ ЛАВ КАПИТАЛ БАНКНЫ ДАМПУУРЛЫГ ТАТВАРЫН МӨНГӨӨР БАРАГДУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦНА❗️ ХАРИН ТА ЯАХ ВЭ❗️


URL:

Сэтгэгдэл бичих