Singapore school of Mongolia сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарлаа

42edb35edf5d6ed97c3ab246100ddea2fb027dacНийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарлаа. Голомтод эмч нарын баг ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн юм. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна.

Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой юм. Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа бөгөөд боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр  санхүүгийн хохирлыг  барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Цаашид олныг хамарсан өвчлөлөөс сэргийлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр ”-ийг баримтлан ажиллах хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.


URL:

Нэр: Иргэн Огноо: 7 April 2019

Хөдөөний бохир хүнээр угаагч хийнэ заваан хоносон. бүтээгдэхүүнээ хаяахггүй халаагаад өгдөгийн бнлээ

Сэтгэгдэл бичих