Хүний сайхан сэтгэл багадахгүй ээ …
Цайны газарт.
Долоон буудлын цайны газар хоолоо захиалчаад хүлээж байх зуурт хоёр залуу задгай мөнгөө оруулж тоолж байгаад зургаан бууз хоёр тавганд гэлээ.
Бодвол бүх л байгаагаа шавхаж байгаа байх. Гэтэл нэг муу хувцастай эмээ орж ирээд өвөрөө ухаж байгаад талын тал талхаа хутга гаргаж ирээд хэрчээд цайны газраас буцалсан ус аваад талхаа дүрээд тамшаалаад идэж байнаа.
Өр өвдөөд явчихлаа. Тэгсэн нөгөө хоёр залуугын нэг зургаан буузаа гурван таваганд хийгээд эмээд хоёрыг өгчөөрөй гэв.
Би дотроо их л баярлаад за хоолоо ирэхээр бас өгье гэж бодож суулаа.
Харин миний хажууханд сууж байсан нэг ах зөөгчөө тооцоогоо хийе гээд, тооцоогоо хийж байхдаа аяархан тэр эмээд нэг банштай цай хийгээд өг гээд зөөгчид мөнгийг нь өгөөд гараад явав.
Ямар их баярласан гээч.
Харин зөөгч нөгөө хоёр залуу дээр захиалсан буузыг нь барьж ирэхдээ;
-Эмээд хүн хоол авч өгсөн та хоёрын буузыг яах вэ буцаах уу? гэтэл өөрсдөө бараг дөнгөн данган хоол авчаад
-Оо зүгээр зүгээр эмээд буузыг нь уутанд хийгээд өгчих гэж хэлсэн нь бүүр гайхалтай.
Би гарахдаа сүүний мөнгө өгөөд гарсан. Үнэхээр бас хүмүүсийн сэтгэл хэвээрээ л байгаа юм байна. Надад их сайхан санагдсан учраас та бүхэнтэй бас хуваалцаж байна.
Хүний сайхан сэтгэл багадахгүй ээ …
URL: