Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна

1780959b41715eecf562079ac6bf244a18613820Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хот Болон Нийгмийн Салбар хариуцсан дарга ноён Сангэй Пенжортойг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төслүүдийн хэрэгжилт болон шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцлоо.

 Азийн хөгжлийн банк 1993 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарийн тогтолцоон өөрчлөн шинэчлэхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар  84.9 сая ам.долларын 5 зээлийн төсөл, 37 сая ам. долларын 7 удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төслүүд буюу нийт 132.55 сая ам. долларын тусламж үзүүлээд байна. Тухайлбал,
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, санхүүжилт эрүүл мэндийн даатгал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн мэдээллийн технологи, хүний нөөцийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,   ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжих Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах АХБ-ны төсөл нь Монголд анх удаа Олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос эхлэн нийт 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд  Ховд аймгийн БОЭТ-, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, өргөтгөл, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга, Яаралтай тусламжийн төвийн барилга, сумын эрүүл мэндийн төвийн 6 барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 6 барилга барих үйл ажиллагаа хэрэгжинэ.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Стратегийн худалдан авагчийн тогтолцоо бий болгох, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа хамтдаа хэрэгжинэ.
Төслийн нийт санхүүжилт 160.0 сая ам доллар бөгөөд олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу 3 үе шаттайгаар санхүүжинэ. Үүнд: эхний үе шатанд 80.0 сая, 2 дахь шатанд 40.0 сая, 3 дахь шатанд 40.0 сая ам доллар тус тус болно.


URL:

Сэтгэгдэл бичих