Б.Хурц төрийн албаар даажигнаж, тохуурхсан уу

9

Албан тушаалаа ашиглаж зүй бусаар авирлаж бусдын нэр хүндэд халдаж, том дуугарч болдогийг Б.Хурц ТЕГ дарга байхдаа жинхэнэ утгаар нь харуулсан. Гэвч түүний амнаас гарсан үг бүр гүтгэлэг, ташаа мэдээлэл болох нь тогтоогдсоор байна. Тэрбээр Тагнуулын даргын албыг хашиж байхдаа УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой баримт гэгчийг дэлгэж, сенсаци дэгдээж байв. Гэвч түүний баримт гэгч нь  худал гэдгийг хуулийн байгууллага тогтоосон. Нэг үгээр Б.Хурц нь Л.Болдыг гүтгэсэн болж таарсан. Мөн Б.Хурц ТЕГ-ын даргын даргын албаа хүлээлгэн өгөхийн өмнө “Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын бүлэглэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой байдаг” хэмээн мэдэгдэж байв.

Харин  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хоёр жилийн өмнө /2017 оны 10 сарын 27/ ийнхүү байр сууриа илэрхийлж байжээ.

Тэрбээр “Энэ хэргийг шалгасан шийдвэрлэсэн нөхцөл байдлыг авч үзэхэд мэргэжлийн үүднээс маш олон ноцтой зөрчлийг хэлж болохоор байгаа юм. Эдгээр хүмүүсийг шийтгэсэн асуудал дээр хуульч хүний үүднээс эмзэглэж явдаг нэг зүйл бий. Тэр бол хүнийг зөвхөн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр өөрийнх нь талаар мэдүүлэг өгснөөр ганцхан нотлох баримт болгож яллаж болдоггүй. Заавал өөр нотлох баримт гаргаж ирэх хэрэгтэй. Телевизээр гарсан мэдээг харж байхад өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр л ялласан байна лээ. Энэ бол бидний сургамж болгож авч үлдэх ёстой 1937 оны хэлмэгдүүлэлттэй их ойролцоо зүйл гэж болжээ гэх сэжиг төрж байгаа. Би энэ хэргийг судалж үзэх нь байтугай шалгах процессыг удирдаж байсан хүн. Миний шалгаж байснаас өөр чиглэлээр асуудал гарч ирээд, энэ хүмүүсийг гэнэт олоод, шийдэгдэх шатандаа явчихсан. Миний ойлгосноор энэ хүмүүс хүний захиалгаар алсан гэдгээ хэлсэн юм байна. Төрд хариуцлага, сахилга дэг журам тогтоо гэж олон жил ярьсан. Яг энэ зүйл дээр тогтоох хэрэгтэй. Ийм нөхдүүдийг хурдан зайлуулах хэрэгтэй. Б.Хурц гэдэг хүн бол төрд гамшиг болж яваа. Нийтээрээ үүнийг мэддэг” гэжээ.

Ийнхүү Д. Дорлигжав Б. Жаргалмаа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Б.Хурцын ярьсан зүйлийг ийнхүү үгүйсгэж байжээ. Нэг үгээр Тагнуулын дарга асан Б.Хурц өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдын нэр хүндэд удаа дараа үндэслэлгүйгээр халддаг гэх яриа биелэлээ олж,  үүнийг батлах мэт баримтууд ар араасаа цувран гарсаар байгаа нь энэ юм.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих