Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлсэн үү

3

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан.

Улмаар бүрэн эрхийнхээ хүрээнд тэдний орны хүмүүсийг томилох асуудлыг Ерөнхийлөгч судалж байгаа аж.  Ерөнхий прокурорын орлогчоор Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Цэрэнсодномын нэрийг дэвшүүлсэн ч түүний бусдаас мөнгө нэхэж буй бичлэг цацагдсанаар Ерөнхийлөгч саналаа эгүүлэн татсан. Мөн 400 гаруй прокуроос сонгоод дахин нэг хүний нэрийг оруулж ирнэ хэмээгээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий прокурорт Ерөнхий Прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүлсэн мэдээлэл байна.

Үндсэн хуулийн 56.2-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг билээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих