Тэс Петролиумын ЛУЙВАР
2019-03-29-ны ѳдрийн 11 цагт, lll хорооллын <<ТЭС ПЕТРОЛИУМ>> шатахуун түгээх газраас Bongo Fronter маркийн машинтай жолооч, түлшний савандаа 12-14 литр түлшний үлдэгдэлтэй очоод , банкаа дүүргүүлэхээр түлш шахуулсанд 52 литр боллоо хэмээн тѳлбѳр хийлгэжээ. Гэтэл уг машины түлшний савны багтаамж 50 литр байдаг ажээ. Үлдэгдэл түлшээ нэмбэл 62-64 литрийн багтаамжтай болсонд энэхүү <<ИЛБЭ>>-нд нь эгдүүцсэн жолооч зарга хийсэнд үл тоон доромжилсон байна. Ийм тохиолдол бусад жолооч нарт нэг бус удаа тохиолдож байсан аж. Улсын Мэрэгжлийн Хяналтын Газар, <<ТЭС ПЕТРОЛИУМЫН>> бусармаг луйврыг таслан зогсоомоор юм. Жолооч нар минь энэ компаниар үйлчлүүлвэл болгоомжтой байхыг сануулъя
URL: