“Хан ресурс” Торонтогийн биржийн бүртгэлээс хасагдаж мэднэ
Канадын уран олборлогч “Хан Ресурс” компанид Торонтогийн хөрөнгийн биржийнхэн шаардлага хүргүүлжээ. Учир нь “Хан ресурс” тус биржид хувьцаа арилжих албан шаардлагуудыг хангаж чадахгүйд хүрсэн бөгөөд компанийнхаа үйл ажиллагааны одоогийн нөхцөлийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна. Дорнодод ураны ордтой тус компани сүүлийн гурван сарын дотор нийт хөрөнгийнхөө 25 хувийг алджээ. Торонтогийн хөрөнгийн биржийнхэн шаардлага илгээснээс хойш 120 өдрийн дотор компанийнхаа цаашдын болон тус биржийн шаардлагыг бүрэн хангах төлөвлөгөөгөө явуулахгүй бол бүртгэлээсээ хасахаа мэдэгдсэн байна. Торонтогийн бирж дэх “Хан ресурс”-ын ширхэг хувьцаа өнгөрсөн баасан гаригт 19 канад центээр арилжаалагджээ.
Т.Жигүүр
URL: