Ерөнхийлөгчид хоёр шинэ сайд таалагдсангүй

Өчигдөр МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд шинээр Засгийн газрын бүрэлдэхүүнд орох сайд нарын нэрийг ЗГХЭГ-аар дамжуулан ерөнхийлөгчид өргөн барьсан. Үүний дагуу өчигдөр орой ерөнхийлөгчид түүнийг өрөөндөө дуудан шинэ сайд нарын томилгооны асуудлаар зөвшилцсөн байна. Ерөнхийлөгч МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар сонгогдсон хүмүүсийг ерөнхийд нь зөвшөөрсөн ч хоёр хүний тухайд үг дуугарсангүй гэж эх сурвалж бидэнд мэдээлэв. Энэ нь татгалзсан гэсэн үг. Гэсэн ч чухам хэн хэн ерөнхийлөгчийн санаанд нийцээгүй нь одоогоор тодорхой бус байна. Ерөнхийлөгч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ч МАН өөрсдийн бодлогоос ухрахгүй тул шинэ сайд нарын нэрийг өөрчлөхгүй бололтой. МАН-ын дарга өнөөдөр УИХ-ын даргад хандаж байнгын хороодын ээлжит бус хурал явуулахыг хүсэх гэнэ. Тиймээс шинэ сайд нарын томилгооны асуудал өнөөдөртөө багтаж жин, тан болох төлөвтэй байна


URL:

Сэтгэгдэл бичих