Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржоос тэрбум төгрөг нэхэмжлэв
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа ” Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна!!!” хэмээн бичжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн нэр төрд халдсан учир нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, эдийн бус гэм хорын хохиролд тэрбум төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.
П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн
URL: