Персийн булангийн хямралыг зохицуулахыг М.Помпео дахин уриалжээ
КУВЕЙТ. /Fox News/. Катар болон Арабын дөрвөн орны дунд дэгдээд буй маргааныг шийдвэрлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео лхагва гарагт дахин уриалсан байна. Эдгээр орон нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын түнш орнууд юм.
“Хоёр жил орчмын турш үргэлжилж, Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг доголдуулж буй дээрх хямрал нь Иран болон бусад лалын шашинт бүлэглэлүүдийн учруулж буй аюул заналхийлэлтэй тэмцэх хүчин чармайлтад саад тотгор болж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кувейтэд айлчлах үеэрээ мэдэгджээ.
2017 оны зургадугаар сард Бахрейн, Египет, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс “хэт даврагсдыг санхүүжүүлдэг хийгээд Ирантай хэтэрхий таатай харилцаатай” гэх шалтгаанаар Катарыг бойкотолж эхэлсэн юм. Харин Катарын зүгээс хэт даврагсдыг санхүүжүүлсэн гэх мэдээллийг няцаасан хэдий ч Доха Техрантай асар их байгалийн хийн нөөц бүхий ордыг хуваалцдаг юм.
Кувейт нь М.Помпеогийн Ойрхи Дорнод хийж буй айлчлалын эхний зогсоол бөгөөд тэрбээр цаашид Израил, Ливанд айлчилна.
URL: