Авлигатай тэмцэх газарт бүртгэлтэй эрхмүүд тодорсоор байна

Авлигатай тэмцэх газар удирдлагаа солиод нэлээд сайн шүүлтүүр ажиллуулж, өнгөрсөн баларсан үеийн хэрэг явдлыг дахин шалгах болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Стандартчилал хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваныг шалгаж эхэлсэн аж.

Учир нь өнгөрсөн хавар Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар хамтран тус газарт шалгалт хийхэд Төрийн албаны тухай болон Төсвийн тухай зэрэг олон хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тул Г.Энхтайваныг үргэлжлүүлэн шалгаж буй нь энэ юм байна.

Тэрбээр төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, өөрийн хүнээ тавьдаг “жишиг” тогтоосон юм байх.

О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих