17 настай Ч.Анужин 188 кг-ыг өргөж, бүх жингийн дээд амжилт тогтоов

70

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting (шахалт, суулт, таталт)-ийн УАШТ Спортын төв ордонд өчигдөр эхэлж, хоёр насны ангилалд медальтнууд тодорлоо. Тэмцээний эхний өдрийн онцлох тамирчин гэвэл Ч.Анужин, Б.Цогт нар байв.

Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд “Стронг” клубын тамирчин, өдгөө дөнгөж 17-той Ч.Анужин суултын төрөлд 188 кг-ыг амжилттай өргөснөөр алтан медаль хүртэхийн сацуу эмэгтэйчүүдийн УАШТ-ий бүх насны болон жин тус бүрийн дээд амжилтын эзэн болсон байна. Пауэрлифтингийн спортоор хичээллээд удаагүй түүний энэ амжилт нь тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэхэд хангалттай үзүүлэлт болно. Мөн хөвгүүдийн +74 кг-ын жинд “Аварга” лицей сургуулийн сурагч Б.Цогт суултын төрөлд 235 кг-ыг торохгүй өргөж дээд амжилт тогтоожээ.

Б.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих