Арктикийн мөс 20 жилийн дараа хайлна
Дэлхийн дулаарлын нөлөөн дор Хойд мөсөн далайн мөсөн уулс хайлж, далайн төвшний хэмжээ огцом нэмэгдэж байгаа талаар “Geophysical Research Letters” сэтгүүл онцоллоо. Эрдэмтдийн судалснаар, 20 жилийн дараа гэхэд Арктикийн мөс хайлж дуусах гэнэ. Тус сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар дэлхийн дулаарал судлаачдын тооцоолж байснаас хурдацтай явж эхэлжээ. Манай гарагийн тойрог замд орших хиймэл дагуулаас авсан зураглалыг, судалгааны бүтээлтэй харьцуулан энэхүү дүгнэлтийг гаргажээ.
Үүний гол шалтгааныг хүлэмжийн хийтэй холбон тайлбарлаж байна. Хүн төрөлхтөн хүлэмжийн хийг эрс бууруулах алхам хийхгүй л бол хойд мөсөн далайн мөсөн уулс хурдацтай хайлах үйл явц үргэлжлэх аж. Мөс хайлах үйл яцц зуны улиралд илүү хурдацтай явж байгаа аж. Агаарын температурын өөрчлөлттэй холбоотой мэдээллийг багцлан дүгнэхдээ ойролцоогоор 10-30 жилийн дотор далайн гадаргын температур 0.5 хэмээр дулаарсан нь үүнийг баталж байгаа хэрэг хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: