Гарамгай жанжидын хөшөөнд цэцэг өргөв

2019-03-17_949_2019.03.17.29“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн түүхт ойг тохиолдуулан уламжлал ёсоор монгол цэргийн гарамгай жанжид болох их жанжин Д.Сүхбаатар, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Д.Дандар нарын хөшөөнд өчигдөр БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Эр цэрэг, эх орон, тусгаар тогтнол гурав салшгүй амин холбоотой. Эх орон, тусгаар тогтнолгүйгээр олдох, орших эрх чөлөө гэж үгүй. Бидний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд оршдог. Өвөг дээдсийнхээ, эх орончдынхоо байгуулсан гавьяа, бүтээсэн бүхнийг хойч үеийн бид үүрд дурсан, алдаршуулж, өвлүүлэн уламжлуулж үлдээх учиртай. Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчрахад халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн үе үеийн эх орончид, эр цэргүүдээ бид мартах ёсгүй” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих