Буудсан хэргийн улмаас олон хүн амиа алдав
Амиа алдсан хүн дахин нэгээр нэмэгдсэнээр, Шинэ Зеландын Крайстчерч хотод болсон буудсан хэргийн улмаас 50 хүн нас барж, 50 хүн шархадсан хэмээн 17-нд, Шинэ Зеландын цагдаагийн газар мэдэгджээ.
Мөн өдөр Цагдаагийн албан тушаалтан Майк Буш хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Халдлагад өртсөн Мечеть Масджид Аль Нур лалын сүмийг цэвэрлэх үеэр бас нэг хохирогчийг илрүүлсэн, хэргийн улмаас 50 гаруй хүн шархадсан гэжээ.
15-нд Шинэ Зеландын Крайстчерч хотын лалын хоёр сүм ноцтой халдлагад өртсөн юм. Одоогоор, Австралийн 28 настай Брентон Харрисон Тарантыг тус хэргийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байна.
16-нд, Шинэ Зеландын ерөнхий сайд Адриан: Энэ бол зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн террорист халдлага, Шинэ Зеланд галт зэвсгийн хуульд өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн онцолжээ.
Ренчинсоо
ХОУР
URL: