Амийг нь аварсан эд зүйлс эзэндээ юугаар ч солишгүй үнэ цэнэтэй

847

Английн ВВС агентлагийн мэдээлснээр 1 ширхэг, 1889 оны 1 пенингийн зоосыг энэ сарын 22-нд дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Учир нь уг зоос өөрийн эзэн Жон Трикетийг дэлхийн 1-р дайнд цэл залуухан 19 настай явах үед амийг нь аварсан байна.

Тухайн үед Жон Трикет байлдааны талбарт тулаан хийж явсан бөгөөд дайсны сум цээжинд нь тусчээ. Гэтэл сум энгэрийн халаасанд байсан зоосонд тусаж улмаар халитарсан сум түүний хамрын нүхээр ороод толгойны араар гарч тэрээр зүүн чихний сонсголоо бүрмөсөн алдсан ч амьд үлдсэн байна.

   Тэрээр 1962 онд нас барсан ч аль хэдийн 8 сайхан хүүхэдтэй, олон сайхан үр ачтай болж амжжээ.

 WWW.MGLRADIO.COM  

Солонгос мэдээ булан


URL:

Сэтгэгдэл бичих