Хархорин захад 15 сая төгрөгийн үнэ бүхий нүүр таньдаг камер байршуулжээ

842

Зах худалдааны төвүүдэд хулгайн гэмт хэрэг ихээр гардаг. Үүнтэй холбогдуулан, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Хархорин худалдааны төвд нүүр царай таньдаг телекамерыг байршуулан ажиллаж байгаа аж.

Тус худалдааны төвд телекамер байршуулснаар гэмт хэргийн зөрчил буурна гэж албаныхан үзэж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилготой тус телекамерын систем нь 15 сая төгрөгийн үнэ өртөгтэй гэнэ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих