“Нойрны төв”-ийг үүсгэн байгуулан Дэлхийн нойрны өдрөөр албан ёсоор нээлтээ хийлээ
Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Монголд анх удаа “Нойрны төв”-ийг үүсгэн байгуулан Дэлхийн нойрны өдрөөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус төвийн онцлог нь нойрны эмгэгүүдийг нойрны олон үйлдэлт бичлэгийн тусламжтайгаар оношлон, шаардлагатай өвчтөнүүдэд эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээг хийж эхэлснээрээ Монголын эрүүл мэндийн салбарт анхлан нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
URL: