Шшш, буцах бэрийн гай гэж…
Шатахууны үнийг хэний зөвшөөрлөөр нэмсэн нь хэрүүл дагуулсаар байна. Ямар ч байсан албан тушаалтнууд шат шатандаа бие биенээ хуурсан нь тодорхой болсон. Үр дүнд нь Ашигт малтмалын газрын дарга Д.Амарсайхан, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Мандах нар ажилгүй холцорлоо. Гэхдээ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан юм гэнэ. Харамсалтай нь түүнтэй хариуцлага тооцохоос нэгэнт өнгөрсөн. Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр ажлаа өгч байгаа түүнд шатахууны үнэ ямар хамаа байх билээ. Биенээсээ гарамгүй овжин дэд сайд асанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хүртэл хууртагдсан юм байх. Шатахууны үнийн өсөлтийн талаар хоёр сайд яриагүй биш ярилцсан гэнэ. Валютын ханшны өсөлтөөс болж шатахууны үнэ нэмэгдэж магадгүйг дэд сайд хэлсэнд Д.Зоригт сайд хэдээр өсөж болохыг сонирхож. 30-50 төгрөгөөр өсөх тухай хариултанд сэтгэл амарсан сайд тэгвэл ч яахав гээд толгой дохисоныг “ногоон гэрэл “аслаа гэж ойлгосон дэд сайд өрөөндөө ороод хурал зарлаж хэд дахин өсгөх шийдвэр гаргачихсан сурагтай. Харин хууртсанаа мэдсэн Д.Зоригт сайд бантахдаа Ашигт малтмалын дарга Д.Амарсайхан руу яаран залгаж Ариунсан шатахууны үнэ өсгөсөн болохыг олон нийтэд зарла гэж үүрэгджээ.
А.Санчирмаа.Factnews
URL: