АНУ-ын тагнуулынхан Хойд Солонгосын ЭСЯ-ыг тоносон уу

элчин_bИспанийн нийслэл Мадрид хот дахь Хойд Солонгосын Элчин сайдын яам руу хэсэг этгээд халдаж,  компьютеруудыг нь хулгайлсан онц ноцтой хэрэг гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Уг хэрэг өнгөрөгч сарын 22-нд шөнийн 2.15 цагийн орчимд болсон гэж албаныхан уламжилжээ. Нүүрээ халхалсан 10 этгээд ЭСЯ-ын байр руу нэвтэрч, ажилтныг айлган сүрдүүлж, олсоор хүлж, улмаар компьютеруудыг нь хулгайлан авч явжээ.

Мадридын цагдаагийнхан тусгай баг гаргаж,  ЭСЯ-ыг тоносон хэргийг шалгаж байна.

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Испанийн Үндсэний тагнуулын газар нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэл “Хойд Солонгосын Элчин сайдын яамд хууль бусаар нэвтрэх улмаар их хэмжээний мэдээлэл хадгалж буй компьютеруудыг нь хулгайлсан хэрэгтэй АНУ-ын Тагнуулын Төв газар холбоотой байж болзошгүй” гэжээ.

Цагдаагийнхан ЭСЯ-ны хяналтын камер ойролцоох камерын бичлэгүүдийг шүүж, дээрх хүмүүсийн хоёр нь АНУ-ын Тагнуулын Төв газартай болохыг тогтоосон байна.

Энэ хэрэг ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалтаас хэдхэн өмнө болсон нь ийнхүү сэрдэхэд хүрчээ. Гэхдээ уг хэрэгтэй “АНУ ямар ч холбоогүй” гэж албаныхан мэдэгдэж, “Баримттай мэдээлэл хийх”-ийг Испанийн талд сануулсан аж.

Гэмт этгээдүүд Хойд Солонгосын цөмийн хэлэлцээрийг ахалж буй Ким Хёк Чолын компьютерыг хулгайлах зорилгоор дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй гэнэ.

Учир нь Ким Хёк Чол өмнө нь Испани дахь Хойд Солонгосын Элчин сайдаар ажиллаж байжээ. Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариуд Испанийн эрх баригчид Ким Хёк Чолыг нутгаасаа хөөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих