Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар энэ сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа тээшинд 3200 ампул “Kumdang” тариаг нуусан байжээ. Хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагаа хийж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулдаг тул зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
URL: