ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ ЭРСДЭСЭН “ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

2722

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Төв аймгийн цагдаагийн газар компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь эрсэдсэн хэрэгт Эко Алтан заамар компанийг буруутган Эрүүгийн хэрэг нээсэн байна.

Учир нь тус компанийн ил уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдаж, хоёр иргэн хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.

Уг хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн компани нуурын усаа карьертай ойрхон байрлуулснаас болж нуур хальж, нуралт үүссэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм. Харин Эко Алтан Заамар компанийн зүгээс хэрэг гарсаны дараа газар хөдлөлт болсноос осол гарсан гэх тайлбарыг өгч байсан юм. Ослын газарт ажилласан албаныхан газар хөдлөлтөөс үүдэн хөрс нурах хэмжээнд хүргэхгүй гэсэн тайлбарыг өгч буй.

SERUULEG.MN


URL:

Сэтгэгдэл бичих