Don Dior буюу дуучин Д.Мөнхтулга шүүхээс ял сонсов

684

Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэсэн хэмээн уран залуус мэр сэр ял сонсох болсон. Тэгвэл тэдний тоо нэгээр нэмэгдэв бололтой. Тухайлбал, Залуусын дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр танигдсан дуучин Д.Мөнхтулга “цагаан тахал”-ыг хэрэглэж байгаад баригдсан гэв.

Тодруулбал, тэрбээр 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригджээ. Энэ тухайгаа “Миний уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтай бол хамт тамхилаач” гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр үед нөгөө залуу “Надад халаас алгаа. Чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчихээч” гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Өвс гэж мэдээгүй. Яг тэр үед цагдаа нар ирж, намайг дуудсан” хэмээн мэдүүлэг өгсөн байна. Улсын яллагч түүнийг гэм буруутайд тооцож нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ажээ. Гэвч шүүгдэгч Д.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал гаргасны үндсэн дээр шүүхээс дээрх саналыг хүлээн авсан байна. Ийнхүү Д.Мөнхтулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих