“Рапит” хорооллын зогсоолд байсан гурван автомашин шатжээ
Гурван автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.
Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапит” хорооллын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 2019.03.11-ний өдрийн 05:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 06:00 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Делика” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, иргэн Г-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг, иргэн Б-гийн эзэмшлийн “Харриер” загварын суудлын автомашины багажны хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
URL: