БНАСАУ амлалтаасаа татгалзвал АНУ хориг арга хэмжээгээ чангатгана
Хэрэв БНАСАУ цөмийн зэвсгээ хураалгахаас татгалзвал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад авсан хориг арга хэмжээг чангатгана. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Умард Солонгос цаашид хэлэлцээ хийхэд нухацтай хандаж, үргэлжлүүлэхэд бэлэн байгаа эсэх, хамгийн чухал нь цөмийн зэвсгээ хураалгах болон үүнтэй холбоотой амлалтаа биелүүлэх хэвээр байгаа эсэх талаарх шийдвэрийг бид хүлээж байна” гэж Болтон хэлсэн байна.
“Хэрэв тэд үүнийг хүсэхгүй байгаа бол тус улсад авсан хориг арга хэмжээнүүдийг сулруулахгүй бөгөөд харин чангатгана” гэж тэрбээр анхааруулжээ.
URL: