Засаг ноён асан Оюунбат шүүхэд гомдол гаргажээ
Орхон аймгийн Засаг ноёноор ажиллаж байсан Д.Оюунбат саяхан үүрэгт ажлаа өгсөн. Ингэснийхээ дараагаар тэрбээр тус аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаас гаргасан тогтоол болон түүний үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлтийг “ хууль бус” гэж үзсэний улмаас шүүхэд хандаад байгаагаа илэрхийлжээ.
Засаг дарга асан Д.Оюунбатыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгчийн 13 нь хүний ажлаа “хангалтгүй хийдэг“ хэмээн үзсэн тул огцорсон билээ.
URL: