З.Энхболд нар АН-ын ҮБХ-нд нэрээ дэвшүүлжээ
АН-ын Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгуулийг товлож, Үндэсний бодлогын хорооны гишүүддээ ротаци хийхээ зарлаад байна. Энэ сарын 3-7-ны хооронд бүртгэл явагдаж байгаа юм.
Одоогоор АН-ын ҮБХ-ны гишүүнд ЕТГ-ын дарга З.Энхболд Баянгол дүүрэгт, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга асан Ж.Цэсэн Чингэлтэй дүүрэгт тус тус нар нэр дэвшжээ.
URL: