ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд тогтоолд гарын үсэг зурж, яллагдагчаар татагдлаа
Татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар ашиглаж, үйлдвэрлэгчдийг дэмжсэн мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компаниуддаа хувааж авсан хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байна. АТГ эхлээд Б.Батзориг нарын таван гишүүнд эрүү үүсгэж, яллагдагчаар татан, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг гаргасан. Гэвч УИХ-н чуулганаар энэхүү санал нь дэмжигдээгүй. Гэхдээ тэд өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч, бүгд гарын үсгээ зуржээ. Энэ нь УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нар АТГ-ын мөрдөгчдийн шалгаж, илрүүлсэн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
Албан ёсны хаяг дээрээ байхгүй, дуудах хуудас хүргүүлээд байхад ирж прокурорын тогтоолтой танилцахаас зугтаад байсан УИХ-ын гишүүн Г.Солтан хамгийн сүүлд гарын үсэг зурснаар мөрдөн байцаалт үргэлжилж байна. Гэхдээ хугацаа алдаж АТГ-т ирсэн тэдний үйлдэл мөрдөн шалгах ажиллагаа удаашрах гол шалтгаан болсныг мөрдөгч тайлбарлалаа.
Б.Аз
URL: