Зөвхөн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг такси
Шейх Зайедын нэрэмжит Арабын хөрөнгө оруулалтын сангаас Чеченьд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэй жолоочтой такси үйлчилгээнд гаргах гэж байна. Тус хөрөнгө оруулалтын сангийн зээлийн хорооноос энэ төслийг дэмжсэн бөгөөд “Мехкари” хэмээн нэрлэжээ. Энэ нь чечениэр “Охид” гэсэн утгатай үг аж.
Чеченьд эмэгтэйчүүдийг аав, ах, нөхөр нь биш л бол өөр эрэгтэй хүнтэй нэг машинд зорчихыг хориглодог гэнэ.
URL: