Трансжендерүүдийг хорих анхны шорон Британид нээгдэнэ
Британийн нийслэл Лондон хотноо хэрэг зөрчил гаргасан трансжендерүүдийг тусгаарлах хориг газар энэ долоо хоногт нээгдэхээр болсон талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээллээ.
Тус улс анх удаагаа трансжендер иргэдийг хорих шоронтой болжээ. Албаныхан “Бид бүх хүмүүстэй эрх тэгш хандах учиртай” гэж мэдэгдэв.
Уг шоронд эр хүйсээ солиулсан гурван хоригдлыг шилжүүлэхээр болсон гэнэ.
Тэднийг жендерийн нарийн тогтоох шинжилгээ хийлгэж, улмаар шилжүүлэхээр болжээ. Хууль зүйн яам “Хоригдлуудын аюулгүй байдал хамгийн том асуудал болоод байна. Мөн транжендер иргэдийн хувийн мэдээллийг хуулиар хамгаалах хэрэгтэй. Энэ нь ирээдүйд үүсч болох эрсдлээс хамгаалах болно” гэж яамны хэвлэлийн алба мэдэгдлээ.
Дээрх хоригдлууд эрэгтэйчүүдийн шоронд хоригдож байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн ч албаныхан батлаагүй байна.
URL: