Ц.Баасандорж: Талийгаач Л.Бямбааг 24 цагаас илүү хугацаагаар хууль бусаар хорьж эрүүдэн шүүсэн
Талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж хохирогчыг хууль бусаар хорисон, эрүүдэн шүүсэн талаар мэдээлж байна.
Өмгөөлөгч Ц.Баасандорж: Хүнийг ганцаарчилж олон цагаар хорих нь эрүүдэн шүүж байгаагын нэг хэлбэр мөн. Тэр тусмаа 68 настай эмэгтэй хүнийг. Энэ хугацаанд хохирогч ямар дарамтанд орж ямар нөхцөл байдал үүсэж байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй.
Хуулинд заасан дээд хугацаа 24 цаг байх ёстой. Гэтэл 24 цагаас илүү хугацаагаар хууль бусаар хорьсон. АТГ-аас хохирогчийг амиа хорлосон. Гэрээслэл бичсэн зэрэг буруу ташаа мэдээлэл нийгэмд өгч байна. Хуульгүй ажиллаж байгаа ганц газар бол АТГ. Өнөөдөр АТГ нэг хүний амь насанд хүрлээ гэж үзэж байна. Шүүхээс хүнийг гэм буруутайд тооцоогүй байхад гэм буруутай гэж мэдээлж болохгүй. Гэтэл АТГ талийгаачийг авлига авсан гэж мэдээлж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл. АТГ ямар ч хууль дүрэмгүй ажиллаж байгаагын балгаар нэг хүн хохирлоо. Гэтэл тэд уучлалт ч гуйхгүй байгаад харамсаж байна. АТГ-ынхан уучлалт гуйж хариуцлага хүлээх ёстой” гэлээ.
URL: