TikTok апп-ыг 5,7 сая ам.доллараар торгожээ

276

Хятадын “ByteDance” компанийн ТikTok аппликейшн орчин цагт эрэлт хэрэгцээ ихтэй программ болон хөгжжээ. Уг апп нь 2018 онд цахим хэрэглэгчдийн дунд хамгийн олон татагдсан аппликейшнуудын нэг байсан ба дэлхий даяар тэрбум хүн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, долоон тэрбум оршин суугчтай дэлхийн долоон хүн тутмын нэг нь ашигладаг байна. Хэрэглэгчдийн дунд насанд хүрээгүй хүүхдүүд маш том хувийг эзэлдэг гэжээ.

Америкчуудын хувьд TikTok-ын хэрэглэгчид заавал насанд хүрсэн байх шаардлагатай гэсэн шийдвэрийг Холбооны худалдааны хороо гаргасан байна. Америкт апп-ыг нээхдээ насанд хүрсэн гэдгээ батлах ёстой бол бусад орнуудад одоогоор ийм баталгаа шаардлагагүй.

TikTok-ын зүгээс хэрэглэгчдийнхээ мэдээллийг хадгалах, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс 13-аас доош насны Америк дахь хүүхдүүдийн бичлэг мэдээллийг устгахаар болжээ. Худалдааны хороо TikTok-ын Musical.Ly апп нь 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн тул торгууль ноогдуулаад зогсохгүй насанд хүрээгүй хүүхдүүд ашиглахыг хориглосон байна.

Америкийн Холбооны худалдааны хороо TikTok аппликейшныг 5,7 сая ам.доллараар торгоод байгаа юм. TikTok нь Musical.Ly апптай 2017 онд гэрээ хийж хамтран ажиллаж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих