“Circle K Mongolia” хоолны чанартаа анхаарах хэрэгтэй болов уу

268

Сүүлийн үед хотын төвийн булан тохой бүрт л түргэн хоолны сүлжээ “Circle K Mongolia” гэх хаягтай  дэлгүүрүүд нээгдэж байгаа. Үүний хэрээр ч олон үйлүүлэгч тус газрыг сонгож байх шиг.

Сайны хажуугаар саар гэгчээр хэрэглэгчдэд ойр үйлчилгээ хэрэгтэй ч хүнсний аюулгүй байдал хамгийн чухал зүйл. Саяхан KFC сүлжээ түргэн хоолны газраас олон хүн хордож, зарим салбар нь үүдээ бариад байгаа. Тэгвэл “Circle K Mongolia” салбар борлуулж буй бүтээгдэхүүнээрээ мөн л хэрэглэгчдээ бухимдуулаад эхэлжээ. Нэгэн хэрэглэгч тус газраар үйлчлүүлэн чанарын шаардлага хангахгүй бууз зарж байгааг цахим орчинд зургийг нь харуулан нийтэлжээ.

Тухайн хэрэглэгч “Circle K Mongolia”-н борлуулдаг мантуун буузнаас авч идэх гэтэл дотроос нь муудсан гэмээр хар зүйл гарсан нь түүнийг ийн бухимдуулахад хүрчээ. Энэ мэтээр хэрэглэгчдээ бухимдуулаад байвал цаашид үйлчилгээний нэр хүнд тийм ч сайнгүй л байх болов уу.

Ер сүүлийн үед гарч ирж буй түргэн хоолны газруудад хэрэглэгчид тийм ч таатай бус байгаа. “Cu”, “Cirсle” зэрэг  сүлжээ дэлгүүрүүүд жижиг хоолны мухлаг, гоймон чанадаг газруудыг цөм “цохиж” гарч ирсэн  бас ч үгүй ая тухтай газар тул нийгмийн хариуцлагаа ухамсарласан ч багачуудын эрүүл мэндийг бодсон ч зөвхөн тэдэнд бэлэн гоймон худалдан борлуулахгүй байвал хаа хаанаа хэрэгтэй. Заавал ав гэж тушаагаагүй учраас хүүхдүүдэд өөр сонголт бий. Гэсэн ч нийтлэг сонирхлоороо болохгүйг  сонгодог нь хүүхдийн зан. Харин худалдан авах сэдэл төрүүлэхгүй байх нь зөв хариуцлага.

Dorgio.mn


URL:

Нэр: зочин Огноо: 28 February 2019

хэт мөнгөний араас яваад хоолны чанар,бүтээгдэхүүнээ анхаарахгүй юмаа

Сэтгэгдэл бичих