Бургер Кинг ичимхий хүмүүст нээлттэй

251

Түргэн хоолны Бургер Кинг сүлжээ газар ичимхий финн хүмүүст зориулж Хельсинки хотод шинэ зохион байгуулалт бүхий хоолны газрыг нээжээ. Түүгээр үйлчлүүлж буй хүмүүс ажилчидтай нь харилцах ер шаардлагагүй гэнэ. Drive-Thru зоогийн газруудаар үйлчлүүлэгчид гар утасныхаа хавсралтаар захиалгаа өгөөд, захиалгаа авах цагаа бичээд, банкны картаараа төлбөрөө хийх юм. Улмаар үйлчлүүлэгч зоогиын газрын хоол олгох хэсэгт машинтайгаа явж очоод хэнтэй ч харьцалгүйгээр захиалгаа авчихаж болно.

Ингэснээр үйлчлэх хугацааг 7-8 минутаар богиносгох аж. “Ихэнх финн хүмүүс бүрэг ичимхий, нээлттэй бус зантай байдаг. Тэд танихгүй хүнтэй ярих дургүй. Үндэснийх нь энэ онцлогийг харгалзаж үзээд шинэ төрлийн үйлчилгээг санал болгож байна” гэж Бургер Кингийн Финланд дахь салбарын захирал онцлов. Тус компани энэ жил Финландад ийм хэлбэрийн 15 зоогийн газрыг нээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих