Бага насны хүүхдийг айлган сүрдүүлдэг этгээдийг баривчилжээ
Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж хуурч мэхлэх замаар гэрт нь орж хуурч мэхлэн, айлган сүрдүүлэх замаар эд зүйлийг нь хулгайлсан “Ш” гэгчийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баривчилсан бөгөөд 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйдсэнээ мэдүүлсэн.
Уг этгээдийг цагдан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байна. Тухайн этгээд нь эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ.
Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн Шалгах Газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Иргэн Ш нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байжээ.
URL: