Өөрийг нь халуун дотноор хүлээн авсанд Ким Жөн Ун талархал илэрхийлжээ

217

Вьетнам улсад хүрэлцэн ирэхэд нь өөрийг нь халуун дотноор хүлээн авсан ард иргэдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун талархал илэрхийлжээ. Энэ тухай БНАСАУ-ын удирдагчийг Донгданг өртөөнөөс угтан авсан Вьетнамын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Май Тиен Зун мэдэгдсэн байна.

“Би Вьетнам улсыг зорихоор 3000 гаруй км замыг туулсан бөгөөд намайг халуун дотноор хүлээн авсан Вьетнамын иргэдэд талархал илэрхийлж байна” хэмээн Ким Жөн Уны хэлснийг Май Тиен Зун иш татан сэтгүүлчдэд мэдэгджээ.

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд болно. Хоёр улсын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.

Хоёр дахь уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд хүрнэ гэж хоёр улсын удирдагчид найдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих